For Immediate Release

Press Release

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан Монгол Улсад иргэдийн оролцоо, мэдээллийн олон нийтэд хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор Азийн сантай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэв. Энэхүү 10 сая ам.долларын (₮34 тэрбум) санхүүжилт бүхий таван жилийн хугацаанд хэрэгжих төсөл нь мэргэжлийн, хараат бус хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой Монголын ардчилсан тогтолцоог улам бэхжүүлж, уян хатан болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Энэхүү шинэ төслийг нээх үеэр, USAID-ийн бүсийн захирал Райан Уашберн сэтгүүлчид болон олон нийтийн удирдагчидтай уулзаж, мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй сорилт, боломжуудын талаар ярилцлага өрнүүлэв.

Захирал Уашберн хэлэхдээ, "Улс орныхоо ардчилалын үйл явцад иргэдийг идэвхтэй татан оролцуулахын тулд тэднийг мэдээллээр ханган ажиллаж байдаг хүмүүстэй биэчлэн ярилцаж тэдний хүсэл тэмүүлэлийн талаар сонслоо." "Сонсох, суралцах, хамтран ажиллах нь USAID-ийн хөгжлийн хандлагын гол цөм юм."

USAID-ээс ардчиллын чухал элемент болох иргэдийн орон нутаг болон үндэсний засаг захиргаатай харилцах механизмыг бэхжүүлэхэд Улаанбаатар хотоос илүүтэй хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Мөн USAID нь чанартай, өргөн цар хүрээтэй, олон нийтэд хүртээмжтэй мэдээ мэдээлэл бэлтгэх, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ур чадварыг нэмэгдүүлэх санаачлагыг дэмжих юм.

“Бидний өнөөдөр эхлүүлж буй шинэ хөтөлбөрөөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ба Азийн сан нь орон нутгийн хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай гар нийлэн хамтран ажиллаж, Монголын ардчилсан нийгэмд иргэдийг мэдээлэллээр хангах, тэдний оролцоог улам бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих болно” гэж Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнинг хэлэв.

Уг төсөл нь USAID-ээс олон жилийн турш иргэдийн оролцоо, ардчилсан засаглалын төлөөх хүчин чармайлтад тулгуурласан юм. Өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээр сонгууль, улс төрийн үйл явцад залуучууд, эмэгтэйчүүд болон бусад цөөнх бүлгүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх; нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулах ардчиллалд уриалан манлайлах Монголын залуучуудад дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.

Захирал Уашберн Улаанбаатар хотын гэр хороололд зочилон, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж байгаа эрчим хүчний хөтөлбөрийн талаар, мөн Хэнтий аймагт аялж, малчин өрхүүд зудын хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар ярилцав. Ноён Уашберн Чингис хотод жижиг бизнес эрхлэгчтэй уулзаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх зээл авахад нь USAID-аас дэмжлэг  үзүүлснээр борлуулалтын орлого 30 хувиар өсөж, орон нутагтаа гурван шинэ ажлын байр бий болгосонтой танилцсан юм. Мөн ноён Уашберн орон нутгийн малчидтай уулзаж, зудын хор уршиг, хүндрэл бэрхшээлийн талаар сонсож, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламж тэдний ажил амьдрал, гэр бүлд хэрхэн үр өгөөжөө өгсөн талаар ярилцав.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн шинэчлэлийн үед Улаанбаатар хотыг дулаан, эрчим хүчээр хангаж байсан 3-р цахилгаан станцад нэн шаардлагатай байсан засварын ажилд тусламж дэмжлэг үзүүлснээр эхэлж байсан түншлэл 30 гаруй жилийн турш үргэлжилж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь мөн Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, байгалийн гамшигт тэсвэртэй орон нутгийг  бэхжүүлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл, АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор 130 гаруй сая ам.долларын (₮34 тэрбум) хөрөнгө оруулалт хийгээд байна.

Image
Image
Share This Page