АНУ-аас Монгол Улсад COVID-19-тэй тэмцэхэд зориулж 250,000 долларын (700 сая төгрөг) нэмэлт санхүүжилт олгоно

Press Release Shim

Speeches Shim

АНУ-аас Монгол Улсад COVID-19-тэй тэмцэхэд зориулж 250,000 долларын (700 сая төгрөг) нэмэлт санхүүжилт олгоно
Vaccines are one tool, along with improved testing and health behaviors, to stop the spread of COVID.
WHO

For Immediate Release

Monday, August 2, 2021

АНУ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -аар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт COVID-19 цар тахлын эсрэг хийж буй хүчин чармайлтыг дэмжих зорилгоор дахин 250,000 доллар (700 сая төгрөг) нэмэлт санхүүжилт олгох болно. Уг нэмэлт санхүүжилтээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь хэрэгжүүлэгч түнш Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам (ЭМЯ) -тай хамтран бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоо, олон эх үүсвэрт тандалтын систем, онцгой байдлын ложистик менежмент, вакцины түгээлтийн ажлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно.

“Ерөнхийлөгч Байдены хэлсэнчлэн, АНУ нь дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түншлэн ажиллах болно. Цар тахал бол эдгээр бэрхшээлүүдийн нэг юм. Энэ нь бидэнд өнөөгийн хямралыг даван туулах төдийгүй ирээдүйд илүү бэлтгэгдсэн, тэсвэртэй болох боломжийг олгож байна." гэж АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески хэлэв.

Энэхүү нэмэлт санхүүжилт олгосноор, АНУ-аас Монгол Улсад COVID-19-ийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 4 сая гаруй долларын (11 тэрбум төгрөг) тусламж үзүүлээд байна. USAID нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах; лабораторийн оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх; вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар олон нийтийн дунд эрүүл зан үйлийг сурталчлан таниулах замаар уг өвчний эсрэг тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд төвлөрөн ажиллана.

АНУ бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн хамгийн том тусламж үзүүлэгч улс билээ. Сүүлийн хорин жилийн хугацаанд, АНУ-аас дэлхийн эрүүл мэндийн чиглэлээр 140 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ. Үүнд, АНУ нь дангаараа COVAX хөтөлбөрийн хамгийн том хандивлагчийн хувьд COVID-19 вакцины дэлхийд нэвтрэх санаачилгын хүрээнд 4 тэрбум долларын тусламжийг USAID-ийн шугамаар төлөвлөснөөс эхний санхүүжилт болох 2 тэрбум доллар олгосноор Монгол Улс болон дэлхийн бусад 91 улсад COVID-19 вакцин худалдах болон нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

Last updated: November 17, 2021

Share This Page