USAID Workshop Fosters Discussion among Members of Mongolia’s Parliament on Increasing Citizen Engagement

Press Release Shim

Speeches Shim

USAID Workshop Fosters Discussion among Members of Mongolia’s Parliament on Increasing Citizen Engagement
USAID

For Immediate Release

Tuesday, May 4, 2021

The United States Agency for International Development (USAID) today organized a discussion with members of Mongolia’s Parliament, or State Great Khural, on ways to increase citizen engagement in the political process. The event is the latest in a series of workshops on legislative transparency taking place under USAID’s Strengthening Women and Youth Engagement in the Electoral and Political Processes in Mongolia (SWYEEPPM) program.

The discussion focused on ways to utilize both traditional media and new digital platforms to engage constituents, as well as best practices and lessons learned from the COVID-19 pandemic. Speaker G. Zandanshatar opened the forum, and former U.S. Representative Bob Goodlatte provided the keynote address.

“The United States’ and Mongolia’s shared commitment to democracy is the cornerstone of our flourishing strategic partnership,” said USAID’s Senior Development Advisor for Mongolia, Gary Robbins. “USAID’s assistance is helping ensure that citizen concerns are informing national-level decision-making.”

USAID’s three-year (2020-2023) SWYEEPPM project, implemented in partnership with the Consortium for Elections & Political Process Strengthening, International Republican Institute and the Asia Foundation, is raising the voices of women and youth in Mongolia’s democracy, empowering voters to engage civically, and supporting transparency and responsive governance.

Since 1991, USAID has supported long-term, sustainable development in Mongolia by strengthening democracy, fostering private sector development, and diversifying the economy to solidify its path to greater independence and self-reliance. For more information about USAID programs in Mongolia, please visit our website and social media pages:

https://www.usaid.gov/mongolia
https://www.facebook.com/USAIDMongolia
https://twitter.com/usaid_mongolia
-----

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь USAID-с хэрэгжүүлж буй Монгол дахь сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бэхжүүлэх (SWYEEPPM) хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийн ил тод байдлын талаарх зохион байгуулж байгаа цуврал семинарын хамгийн сүүлийнх нь юм.

Энэхүү хэлэлцүүлгээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинэ дижитал платформыг ашиглан сонгогчдыг татан оролцуулах арга замууд, мөн COVID-19 цар тахлын үеийн шилдэг туршлага, сургамжийн талаар голчлон ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар форумыг нээж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн асан Боб Гудлатт үндсэн илтгэлийг тавив.

“АНУ ба Монгол Улсын ардчиллын төлөөх нэгдмэл зорилго бол бидний цэцэглэн хөгжиж буй стратегийн түншлэлийн үндэс суурь юм” гэж АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь захирал Гари Роббинс хэлэв. “USAID-ийн хөтөлбөр нь ард иргэдийн санаа бодлыг үндэсний хэмжээний шийдвэр гаргах түвшинд хэрхэн хүргэх талаар мэдээллээр хангахад тусалж байна.”

USAID-ийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй (2020-2023) SWYEEPPM төсөл нь Сонгууль ба улс төрийн үйл явцыг бэхжүүлэх консорциум, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн ба Азийн сантай хамтран Монголын ардчилалд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, сонгогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих юм.

1991 оноос хойш USAID нь ардчиллыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсын урт хугацаанд тогтвортой хөгжил, тусгаар тогтнол, илүү бие даасан байдалд хүрэхэд туслалцаа үзүүлж ирсэн. Монгол дахь USAID хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайт болон дараах хуудсуудаас авна уу.

https://www.usaid.gov/mongolia
https://www.facebook.com/USAIDMongolia
https://twitter.com/usaid_mongolia

Last updated: May 05, 2021

Share This Page