АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор 3 сая ам. доллар олгоно

Press Release Shim

Speeches Shim

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор 3 сая ам. доллар олгоно
USAID

For Immediate Release

Wednesday, September 21, 2022

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-р дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор боллоо.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр эхлүүлсэн Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн энэхүү нэмэлт санхүүжилтээр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлснээр сайн засаглалыг дэмжих юм.

Элчин сайд Клечески хэлснээр "АНУ-ын засгийн газар нь USAID-ээр дамжуулан ардчилсан институцийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, байгалийн гамшигт бэлтгэх, хариу арга хэмжээ авах болон сүүлийн үед тулгарч буй COVID-19-ийн хариу арга хэмжээнүүдийг дэмжихэд засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна". “Стратегийн түншлэлийн хүрээнд бид гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд энэхүү шинэ тусламж нь Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад тууштай байгааг нотолж байна.”

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 30 гаруй жилийн турш Монгол Улстай ардчиллыг хөгжүүлэх, байгалийн гамшигт тэсвэртэй олон нийтийн оролцоог бэхжүүлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Засгийн газар нь USAID-ээр дамжуулан Монгол Улс хөгжлийн зорилтдоо хүрэхэд нь туслах зорилгоор 130 гаруй сая ам.доллар буюу 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Last updated: September 21, 2022

Share This Page