USAID Launches New Energy Governance Program in Mongolia

Press Release Shim

Speeches Shim

USAID Launches New Energy Governance Program in Mongolia
USAID

For Immediate Release

Friday, May 13, 2022

The U.S. government, through the United States Agency for International Development (USAID), launched the five-year, $12-million Mongolia Energy Governance activity that will provide access to reliable electricity and facilitate sustainable and inclusive economic growth. USAID Mission Director for the Philippines, Pacific Islands and Mongolia Ryan Washburn formally launched the program during his inaugural visit to the country and was joined by U.S. Ambassador to Mongolia Michael Klecheski, Chairman of the Energy Regulatory Commission Tleikhan Almalik, Advisor to the Minister of Energy Purevjav Tovuudorj, and other key stakeholders.

Through the project, USAID will work with key government and private sector partners to improve planning and operational performance, guide planning for new infrastructure, enable greater market competitiveness and incentivize private investment through clear and transparent rules, and support increased adoption of modern clean energy technologies.

“USAID has a long history of supporting the energy sector in Mongolia, from providing emergency repairs to one of Ulaanbaatar’s key power plants in the early 1990s to assisting in the transition from a centrally-planned system to one that is market-based,” said Mission Director Washburn. “We are proud to continue this productive partnership with Mongolia to help increase self-sufficiency, foster an environment that will encourage private investment, and transition to cleaner sources of energy.”

Mongolia currently depends on imports from neighboring countries to supply approximately 20 percent of its electricity. A more competitive and financially sustainable energy sector will increase Mongolia’s economic competitiveness and create a more secure domestic energy supply. The project will help develop a more sustainable and self-reliant energy sector that will reduce fiscal pressures on the government.

USAID will also advance the use of clean alternatives to modernize the country’s energy sector to help improve air quality. Currently, the capital city of Ulaanbaatar suffers from poor air quality due to reliance on coal-fired power generation, coupled with the burning of raw coal in the city’s growing peri-urban ger districts. The activity will contribute to USAID’s Climate Change Strategy, which was launched on April 22, Earth Day. Abt Associates is USAID’s implementing partner for this activity.

For more than 30 years, USAID has worked with Mongolia to advance democratic development, facilitate sustainable, inclusive economic growth and solidify its path to greater independence and self-reliance.


Хэвлэлийн мэдээ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн айлчлалаар АНУ ба Монгол улсын COVID-19-тэй тэмцэх, тогтвортой өсөлтийг ахиулах түншлэлийг нэмэгдүүлэхээр болов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Филиппин, Номхон далайн арлууд болон Монгол улсыг хариуцсан бүсийн захирал Райан Уашберн 5-р сарын 11-12-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол улсын тогтвортой өсөлт, ардчилсан хөгжлийг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болсныг онцлон тэмдэглэв.

Тус улсад хийж буй анхны айлчлалын хүрээнд Уашберн захирал Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдтой хийсэн уулзалтын үеэр COVID-19 цар тахлын эсрэг Монгол улсын засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, эмнэлзүйн менежментийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Энэхүү хандив нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, Монголын эрүүл мэндийн салбарын эрчимт эмчилгээний ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, өвчний тандалт судалгааг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

“Монгол улсад COVID-19-ийн тохиолдлын тоо буурч байгааг сонсоход таатай байна. Энэ тусламж нь АНУ-ын засгийн газар нь тахал өвчнийг зогсоох, эрүүл мэндийн салбарт ирээдүйд нүүрлэж болзошгүй аюулт өвчнийг даван туулах бэлэн байдал, чадавхитай, тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгохын тулд тус улсын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж байгаагийн илрэл юм" гэж Уашберн захирал онцлон тэмдэглэв.

Онөөдрийн байдлаар, АНУ-ын засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан COVID-19 эсрэг тэмцэхэд зориулж Монгол улсад нийт 8.1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна.

Агентлагийн захирал Уашберн нь АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон Монгол улсын засгийн газрын түншүүдийн хамт Монгол улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх, нийт 12 сая ам.долларын санхүүжилт бүхий Эрчим хүчний засаглал (MEG) төслийн нээлтэд оролцов. Уг төслийн хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь засгийн газар болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран дотоодын эрчим хүчний илүү найдвартай хангамжийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх болно. Энэхүү төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас саяхан хэрэгжүүлж эхлээд буй Уур амьсгалын өөрчлөлтийн стратегитай нийцэж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зэрэг саармагжуулах арга хэмжээнүүдийг ашиглан утааг бууруулах чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллахыг зорьж байна.

Уашберн захирал Монголд айлчлах хугацаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа Жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан ЖДҮэрхлэгчидтэй уулзав. Төслийн хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэх, тухайлбал бизнесийн санхүүжилтийн хүртээмжтэй байдал, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх сургалт явуулах, жижиг хэмжээний буцалтгүй тусламж олгох зэрэг чиглэлээр засгийн газар болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл USAID-ийн дэмжлэгээр ЖДҮ-д нийт 30 гаруй сая долларын зээл олгоход тусалсан байна.

Ноён Уашберн мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Ардчиллыг урагшлуулж буй удирдагчид (LEAD) хөтөлбөрийн оролцогчид болон төгсөгчдийн холбооны төлөөлөл болон Монгол улс дахь сонгууль, улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түншүүдтэй уулзаж, Монголын ардчиллыг цаашид бэхжүүлэх арга замын талаар ярилцав.

“АНУ нь Монгол улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монголын ардчилсан институцийг бэхжүүлэх, эдийн засгийг цаашид төрөлжүүлэх хүчин чармайлтыг дэмжихийн төлөө байна” гэж ноён Уашберн хэллээ.

Америкийн засгийн газар нь USAID-ээр дамжуулан Монгол улстай гучин жилийн түншлэлийн хүрээнд COVID-19 зэрэг өвчинтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх, ардчилсан засаглалыг дэмжих, ардчилсан удирдагчдын хойч үеийг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх болон хувийн хэвшилд тулгуурласан тогтвортой өсөлтийг дэмжих үйлсийг үргэлжлүүлж байна.

Last updated: June 21, 2022

Share This Page