U.S. Government Provides $3 Million to Support Greater Food

Press Release Shim

Speeches Shim

U.S. Government Provides $3 Million to Support Greater Food

For Immediate Release

Monday, November 15, 2021

The United States, through the United States Agency for International Development (USAID), signed a $3.0 million (MNT 8.5 billion) expansion of the bilateral agreement with Mongolia’s Ministry of Finance to promote sustainable, private sector-led growth. This latest agreement will expand the availability of domestically produced vegetables through investment in greenhouses, storage facilities and other support services.

Mongolia is highly dependent on imported vegetables to meet domestic consumption. Restrictions caused by the COVID-19 pandemic have resulted in border closures, causing severe disruptions in product availability. Under this agreement, USAID will work with government and private sector partners to expand the network of greenhouses and storage facilities throughout the country, focusing on provinces where this infrastructure is particularly limited.

“Promoting sustainable, private sector-led growth has been a hallmark of USAID’s program since we began operating in Mongolia 30 years ago,” said Acting Mission Director for the Philippines, Pacific Islands and Mongolia Sean Callahan. “As we have seen during the pandemic, Mongolia is highly vulnerable to supply chain disruptions, and therefore we are proud to continue this work by helping to increase Mongolia’s self-sufficiency in this critical sector.”

USAID has been operating in Mongolia since 1991. These new funds bring the total value of the United States’ contribution under the current Strategic Objective Agreement to nearly $129 million (MNT 368 billion).

-----

2021 оны арваннэгдүгээр сарын -ны өдөр – Америкийн Нэгдсэн Улс, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан, Монгол Улсын Сангийн яамтай хувийн хэвшилд тулгуурласан тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор байгуулсан хоёр талын гэрээг 3.0 сая ам.доллар буюу 8.5 тэрбум төгрөгөөр өргөтгөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрт хүлэмж, агуулах болон бусад дэмжих үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх замаар дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгав.

Монгол Улсын дотоодын хэрэгцээ импортын хүнсний ногоогоос ихээхэн хамааралтай байдаг. COVID-19 тахлын улмаас үүссэн хязгаарлалт нь хил хаагдаж, бүтээгдэхүүний хүртээмж үлэмж ихээр тасалдахад хүргэсэн. Энэхүү гэрээний дагуу USAID нь засгийн газар болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран хүлэмжийн аж ахуй, агуулахын сүлжээг орон даяар өргөжүүлэхийн тулд дэд бүтэц нь ялангуяа хязгаарлагдмал байгаа аймгуудад анхаарлаа хандуулан ажиллах болно.

Филиппин, Номхон далайн арлууд, Монгол Улсыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч Шон Каллахан хэлснээр “Бид 30 жилийн өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш USAID-ээс хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд тогтвортой, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихэд онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. “Цар тахлын үед Монгол Улс ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад маш их өртөмтгий байгааг бид олж харсан тул энэ чухал салбарт Монгол Улсын бие даах чадварыг нэмэгдүүлэхэд тусалж, энэ ажлыг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.”

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 1991 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү нэмэлт санхүүжилт олголсноор одоогийн Стратегийн зорилтын гэрээний хүрээнд АНУ-ын оруулсан хувь нэмэр 129 сая доллар (368 тэрбум төгрөг) болгож байна.

Last updated: November 17, 2021

Share This Page