For Immediate Release

Press Release

United States Agency for International Development (USAID) Philippines, Pacific Islands, and Mongolia Mission Director Ryan Washburn visited Mongolia on May 11-12 to highlight USAID’s enduring partnerships to support Mongolia’s sustainable growth and continued democratic development.

In his inaugural trip to the country, Mission Director Wasburn met with Health Minister Dr. Enkhbold Sereejav and handed over critical supplies and clinical management equipment to boost the Government of Mongolia’s effort to combat the COVID-19 pandemic.

The donation is part of USAID’s ongoing partnership with UNICEF Mongolia to promote healthy behaviors to prevent COVID-19 transmission, build the capacity of Mongolian health workers to deliver quality critical care services, and improve disease surveillance.

“We are happy to hear that the number of cases of COVID-19 are going down in Mongolia,” said Mission Director Washburn. “This assistance symbolizes the U.S. government’s continued resolve in supporting the country’s efforts in ending the pandemic and in building strong and resilient health systems ready to deal with future health threats.”

To date, the U.S. government, through USAID, has provided a total of more than $8.1 million in direct COVID-19 relief to Mongolia.

Mission Director Washburn also joined U.S. Ambassador Michael Klecheski and Government of Mongolia partners to launch the five-year, $12 million Mongolia Energy Governance (MEG) project. Under this project, USAID will work with key government and private sector partners to develop a more competitive and financially sustainable energy sector that will increase economic competitiveness, create a more secure domestic energy supply, and lead to the development of more renewable energy projects. The project is in line with USAID’s recently launched Climate Change Strategy that will seek to partner with countries to reduce emissions through mitigation measures, such as promoting the use of renewable energy.

While in Mongolia, Mission Director Washburn also met with owners of small and medium enterprises (SMEs) who received support from USAID’s Business Excellence for Sustainability and Transparency (BEST) program. Through the project, USAID is working with government and private sector partners to foster an environment conducive to the growth of SMEs, including easier access to business financing, improved corporate governance, capacity-building training on transparency and accountability, and the provision of small grants to disadvantaged enterprises. To date, USAID has helped facilitate over $30 million in lending to SMEs.

Mission Director Washburn also met with the Alumni Association of USAID’s Leaders Advancing Democracy project and implementing partners from the Strengthening Women and Youth Engagement in the Electoral and Political Processes in Mongolia program to discuss ways to further strengthen Mongolia’s democracy.

“The United States is proud to be Mongolia’s strategic partner and ‘third neighbor’. USAID is committed to supporting efforts to strengthen Mongolia’s democratic institutions and further diversify its economy,” said Mr. Washburn.

The United States, through USAID, has partnered with Mongolia for three decades and continues to fight diseases like COVID-19, combat climate change, promote democratic governance, foster the next generation of democratic leaders, empower women, strengthen the rule of law, and encourage sustainable, private sector-led growth.


Хэвлэлийн мэдээ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн

айлчлалаар АНУ ба Монгол улсын COVID-19-тэй тэмцэх, тогтвортой өсөлтийг ахиулах түншлэлийг нэмэгдүүлэхээр болов АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Филиппин, Номхон далайн арлууд болон Монгол улсыг хариуцсан бүсийн захирал Райан Уашберн 5-р сарын 11-12-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол улсын тогтвортой өсөлт, ардчилсан хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг онцлон тэмдэглэсэн юм.

Тус улсад хийж буй анхны айлчлалын хүрээнд Уашберн захирал Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдтой уулзаж, Монгол улсын засгийн газрын COVID-19 цар тахлын эсрэг хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, эмнэлзүйн менежментийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Энэхүү хандив нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, Монголын эрүүл мэндийн салбарын эрчимт эмчилгээний ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, өвчний тандалт судалгааг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

“Монгол улсад COVID-19-ийн тохиолдлын тоо буурч байгааг сонсоход таатай байна. Энэ тусламж нь АНУ-ын засгийн газар нь тахал өвчнийг зогсоох, эрүүл мэндийн салбарт ирээдүйд нүүрлэж болзошгүй аюулт өвчнийг даван туулах бэлтгэлтэй, чадвартай, тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход тус улсын хүчин чармайлтыг дэмжиж байгаагийн илрэл юм" гэж Уашберн захирал хэлэв.

Онөөдрийг хүртэл, АНУ-ын засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол улсад COVID-19 эсрэг тэмцэхэд зориулж нийт 8.1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна.

Агентлагийн захирал Уашберн нь АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон Монгол улсын засгийн газрын түншүүдийн хамт Монгол улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх, нийт 12 сая ам.долларын санхүүжилт бүхий Эрчим хүчний засаглал (MEG) төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Уг төслийн хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь засгийн газар болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран дотоодын эрчим хүчний илүү найдвартай хангамжийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх болно. Энэхүү төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас саяхан хэрэгжүүлж эхлээд буй Уур амьсгалын өөрчлөлтийн стратегитай нийцэж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зэрэг саармагжуулах арга хэмжээнүүдийг ашиглан утааг бууруулах чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллахыг зорьж байна.

Уашберн захирал Монголд айлчлах хугацаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа Жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан ЖДҮ эрхлэгчидтэй уулзав. Төслийн хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэх, тухайлбал бизнесийн санхүүжилт хялбар, хүртээмжтэй байх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал, хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, жижиг хэмжээний буцалтгүй тусламж олгох зэрэг чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, USAID-ийн дэмжлэгээр ЖДҮ-д нийт 30 гаруй сая долларын зээл олгоход туслалцаа үзүүлсэн байна.

Ноён Уашберн мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Ардчиллыг урагшлуулж буй удирдагчид (LEAD) хөтөлбөрийн оролцогчид болон төгсөгчдийн холбооны төлөөлөл болон “Монгол дахь сонгууль, улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түншүүдтэй уулзаж, Монголын ардчиллыг цаашид бэхжүүлэх арга замын талаар ярилцав.

“АНУ нь Монгол улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол дахь ардчилсан институцийг бэхжүүлэх, эдийн засгийг цаашид төрөлжүүлэх хүчин чармайлтыг дэмжихийн төлөө байна” гэж ноён Уашберн хэллээ.

Америкийн засгийн газар нь USAID-ээр дамжуулан Монгол улстай гучин жилийн түншлэлийн хүрээнд COVID-19 зэрэг өвчинтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх, ардчилсан засаглалыг дэмжих, ардчилсан удирдагчдын хойч үеийг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхь хууль сахиулах болон хувийн хэвшилд тулгуурласан тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Ryan Washburn unicef Michael Klecheski #COVID19
Share This Page